Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > 6-р сарын гол мөрний усны түвшин ба урсацын урьдчилсан мэдээ
6-р сарын гол мөрний усны түвшин ба урсацын урьдчилсан мэдээ
Монгол орны ихэнх гол мөрний 6 дугаар сарын усны дундаж түвшин олон жилийн дунджын орчим буюу бага байх төлөвтэй байна. Хангайн нуруунаас усжих Хануй, Чулуут, Суман, Хойдтамир, Урдтамир голуудын 6 дугаар сарын усны дундаж түвшин тухайн үеийн олон жилийн дундаж түвшнээс 50-70 см бага байна. Хэдийгээр ихэнх гол мөрний услагын дундаж хэмжээ олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байгаа боловч сарын зарим хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, түр зуур үерлэх магадлалтай.
Мөн агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджын орчим, сарын зарим хугацаанд орох түр зуурын аадар бороо зэргээс шалтгаалан хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой. Иймд гол мөрөн ба хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.
Гадаргын ус судлалын өртөө